Энэ бол Дархан-Уул аймгийн Хонгор суманд тусгаарлах байранд байгаа иргэдийг гимнастикт уриалж, өрөө өрөөнд нь дасгал хийлгэж буй цагдаагийн алба хаагч, ахлах ахлагч Т.Ариунболд.
Ахлах, ахлагч Т.Ариунболд Хонгор суманд ажиллаад хоёр жил гаруй болж байгаа бөгөөд тусгаарлах байрны гадна талд өөрөө зогсож, төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийж, иргэдийг уриалдаг байна. Харин тусгаарлах байранд байгаа иргэд түүнийг цонхоороо харан дагаж, дасгал хийдэг байна.
Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар 501 хүн коронавирусийн халдвар аваад байгаа бөгөөд өнөөдөр л гэхэд 24 хүн шинээр халдвар авчээ. Тэндээс 222 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.