Манай тамирчдаас ковидийн халдвар илэрсэн тул тэмцээндээ оролцож чадсангүй

Сурталчилгаа
Манай тамирчдаас ковидийн халдвар илэрсэн тул тэмцээндээ оролцож чадсангүй

Өнгөрөгч долоо хоногт "Токио-2020" олимпын наадмын эрх олгох хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. 

Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 49 дэх, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.

Олон улсын хүндийг өргөлтийн холбоо "Токио-2020" олимпын эрхийг дөрвөн тэмцээнээр олгохоор төлөвлөж байсан ч короновирусний улмаас хоёр тэмцээн нь цуцлагдаад байгаа юм. Иймд энэ удаагийн Азийн АШТ нь олимпын эрх олгох гол тэмцээн байсан бөгөөд ирэх сард олимпын эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

М.Анхцэцэгийн хувьд азийн аварга шалгаруулах тэмцээнд огцом болон түлхэлттэй өргөлт, нийлбэр дүнгээр тус бүр хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр огцом өргөлтөөр 111кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөн, нийлбэр дүнгээр 247 кг амжилт үзүүллээ.

Хэдийгээр олимпын наадамд жин тус бүрд 14 тамирчин оролцох эрхтэй ч эмэгтэйчүүдийн -87кг жинд чансаагаараа 15-д эрэмбэлэгдэж буй М.Анхцэцэгийн хувьд олимпын наадамд зодоглох боломж бүрэн бий. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0