Эрээнээс Улаанбаатар хотод ирж буй ачаа бараа олон хоног саатсанаар Хятад болон бусад улс орнуудаас захиалгаар бараа бүтээгдэхүүн импортолж нийлүүлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүд багагүй хохирол амсаад байна.
Замын-Үүдэд 20 хоног гацсан автомашинууд өнөөдөр дахин Баянзүрх дүүрэгт байрлах Улаанбаатар каргоны талбайд 14 хоног саатахаар болжээ.
Эхнээсээ захиалгаа хугацаанд нь нийлүүлж чадаагүйгээс худалдан авагчдын зүгээс уурлаж, бухимдах, захиалгаа цуцлах, мөнгөө буцааж авах зэрэг асуудал үүсэж, бүр цаашлаад онлайн дэлгүүрийн эздийг “залилагч” хэмээн цагдаагийн байгууллагад өгчээ. Цагдаагийн байгууллагад хандсан иргэдийг нэг талаас буруутгах аргагүй, нөгөө талаас онлайн худалдаачид ачаа бараагаа авч чадалгүй хоёр сар болж байгаа аж.
Гацсан бараа, бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусах, муудах, хадгалалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж алдагдалд орох зэрэг хүндрэлүүд гарч байна.
Замын-Үүдээс ачаа тээврийн 50 автомашин нэг автомашинд 500 гаруй бизнес эрхлэгчдийн захиалсан бараа 20 хоногийн дараа ирсэн ч хөл хорионы улмаас ачаагаа буулгаж чадалгүй дахин 14 хонохоор болжээ.
Ачаа тээврийн жолооч нар:
-Хил дээр 20-30 хоноод, Улаанбаатар хотод орж иртэл хөл хорионоос болоод автомашиндаа дахин хоног төөрүүлж байна. Захиалагч нарын үнэтэй цэнэтэй барааг манаад, хоол ундгүй байна.
Урьд нь Замын-Үүдээс гарахдаа PCR шинжилгээ өгөөд 72 цагийн хугацаандаа бараагаа буулгаад явдаг байсан. Гэтэл хөл хорионоос болоод бараагаа буулгаж чадахгүй, явж чадахгүй байдалд орчихлоо. Шинжилгээ авах цэгт үүрийн 04:00 цагт очиход дараалал нь дүүрчихсэн байх жишээтэй. Энэ талаар хаана, ямар газар хариуцаж байгааг мэдэх хүн байхгүй. Онлайн худалдаа эрхэлдэг хүмүүс бараагаа авч чадахгүйн улмаас захиалагч нар эхнээсээ “залилагч” хэмээн цагдаагийн байгууллагад өгч байна гээд уйлаад ярьж байна. Энэ хүмүүс хэн нэгнийг залилаагүй, шийдвэр гаргагчдын буруутай үйлдлээс болоод бараа авч чадаагүй хүмүүс шүү хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүтэн 2 жил ковидын эсрэг гэж ажиллаж байж бусад олон салбар хувь хүмүүсийн асуудлыг яаж шийдэж зохицуулах вэ гэсэн арга хэмжээ байхгүй байдаг. Улс гэхэд ч хэцүүхэн шүү нээрэн. Энэ олон жолооч бизнес эрхлэгчид чинь ямар ч их саад бэрхшээл туулж биднийг импортын бараатай залгуулдаг юм бэ дэ. Жолооч нартаа баярлалааа Биеэ бодож байгаарай
Achaa baraaga awmaar bna bnshde kargonuuda neegeechee
achaa baraagaa awii kargonuuda neegeech
araii arai araichdeee neeereeee
Бараагаа авья
Хатуу хөл хорио тогтоосон бхад online худалдаа хүргэлт яваад бвал яаж хөл хорио болох вэ дээ.
Teneg mini naadah chin hol horionoos omno zahiad, ehnii hol horio duuslaa geh ued naashaa garsan achaanuud
3 хоногт авдаг байсан ачаа бүтэн сар боллоо. Ямарч сураггүй.
Arga hemjee avch jolooch nariig amraagaachee
hytadaas bol ymar ch asuudalgui turgen shuurhai ereen deer irj bgaa mongol l ymar ch bodlogogui zohion baiguulaltgui bn xezee uls oron min uudluj dewjih yum boloo