Хатуу хөл хориог өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 8-ныг хүртэл сунгасан. Ингэснээр нийслэлийн замын хөдөлгөөнд хатуу зохицуулалт оруулж буй юм. Уг зохицуулалтад эмч, мэргэжилтнүүд зөвхөн ажилдаа очих, харих замдаа хувийн автомашинаар явна гэж заасанд эмч, мэргэжилтнүүд бухимдаж буй юм.
Гэвч өнөөдрөөс цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд хувийн автомашинаар зорчиход хүндрэл гарч эхэлсэн байна. Учир нь эмч мэргэжилтнүүдээс ч зорчих QR зөвшөөрөл шаардаж байгаа юм. Энэ талаарх гомдол, бухимдал Эрүүл мэндийн яаманд ирсээр байгаа гэнэ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс УОК болон холбогдох байгууллагуудад эмч, эмнэлгийн ажилтнуудыг зорчуулах тал дээр албан бичиг өгч, уулзахаар болсон. ЭМЯ-ны удирдлагууд өөрсдөө чөлөөтэй зорчиж байна гэсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайдын автомашин 07:00-09:00, 17:00-20:00 цагийн хооронд зорчих зөвшөөрөлтэй. Эрүүл мэндийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын автомашин дээр QR зөвшөөрөл гараагүй байх жишээтэй. Эрүүл мэндийн яамны ажилчид дийлэнх нь өнөөдөр алхаж ажилдаа ирсэн. Тэгэхээр хаана, хаанаа хүлээцтэйй байж, холбогдох газруудад эмч ажилчдыг зорчих нөхцөл бололцоог хангахаар ажиллаж байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.