Зимбабве улсын цэргийн нисдэг тэрэг осолдохдоо байшин мөргөж, дотор нь байсан бага насны хүүхдийн аминд хүрчээ. Түүнчлэн нисдэг тэрэг дотор байсан багийн гурван гишүүн бүгд амиа алдсан байна.
Тус улсын агаарын цэргийн хүчний мэдэгдэлд дурдсанаар осол өнгөрөгч баасан гарагт нийслэл Хараре хотоос зүүн зүгт 30 км-ийн зайд орших Актурус тосгонд болсон байна. Ослын улмаас амиа алдсан хүүхдийн ээж болон өөр нэг бага насны охин нь түлэгдэлтийн шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн аж.
Агаарын хүчнийхэн хүний амь эрсэдсэнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд ослын шалтгааныг шалгана гэж мэдэгджээ.
Зимбабве улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас шинэ нисэх онгоц, сэлбэг хэрэгсэл олж авч чадахгүй байна гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.