Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийсэн шинжилгээгээр 856 хүнд "COVID-19" халдвар илэрчээ. Ингэснээр коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 31339-д хүрч байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад, 856 тохиолдол батлагдсан. Үүнийг задалж хэлбэл, Улаанбаатар хотод 744, орон нутагт 112 тохиолдол бүртгэгджээ.
• Улаанбаатар – 744
• Архангай аймагт – 16
• Дорнод аймагт – 3
• Булган аймагт- 2
• Дархан-Уул аймагт – 24
• Дундговь аймагт – 2
• Завхан аймагт – 7
• Орхон аймагт – 5
• Өвөрхангай аймагт – 10
• Сэлэнгэ аймагт – 2
• Төв аймагт – 31
• Увс аймагт – 1
• Ховд аймагт – 2
• Сүхбаатар аймагт – 7
Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас 1060 хүн эдгэрч гарсан. 2 хүн нас барлаа. Тодруулбал, 61 настай эрэгтэй, 64 настай эмэгтэй нас барлаа. Коронавирусээс шалтгаалсан нас баралт 80 боллоо. 4451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 2574, хүндэвтэр 1441, хүнд 355, маш хүнд 81 хүн байна. 7765 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад 12206 хүн байна. Харин 2211 хүн гэрээр эмчлүүлэх үү, эмнэлэгт хэвтэх үү гэдэг нь тодорхой бус тандалт судалгааны ажил хийж байна. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 2-р тунг 51787 хүнд хийлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.