Испани улсын цагдаа нар 22 хүнд санаатайгаар коронавирусийн халдвар тараасан эрэгтэйг танхайн хэргээр баривчилжээ.
40 настай сэжигтэн нь ханиалгаж, 40 хэмээс дээш халуурч байсан хэдий ч ажилдаа явж, фитнес клубт очсоор байсан аж. Тус эрэгтэйд хэд хоногийн турш цар тахлын халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд хамт ажиллагсад нь түүнийг гэртээ харихыг хүссэн боловч тэрээр татгалзсаар байжээ.
Тэрээр Майорка дахь ажлын байрандаа байнга холхин, амны хаалтаа доош татан, ханиалгаж байсан аж. Мөрдөн байцаагчдын хэлснээр тэрээр ханиалгасныхаа дараа "Би та нарт бүгдэд чинь коронавирусийн халдвар тараана" гэж ажлын хүмүүстээ хэлжээ.
Одоогийн байдлаар түүний ажлын таван ажилтан болон фитнес клубийн гурван үйлчлүүлэгчийн шинжилгээний хариу "Эерэг" гараад байгаа юм. Мөн халдвар авсан хүмүүсийн дунд сэжигтэн эрэгтэйн гэр бүлийн 17 гишүүн байгаа бөгөөд тэдний гурав нь нэг настай хүүхэд аж.
Эх сурвалж: BBC