Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд болгож өөрчилсөн.
Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн нийтийн тээврээр зорчуулах юм. Үүнтэй холбогдуулан энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гаргажээ.
Түүнчлэн дээрх 859 автобуснаас гадна вакцинжуулалт, явуулын шинжилгээ, ажиглалтад 156 автобус явж байна. Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.
Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах хэрэгтэй юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.