БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хүрээлэнгийн үйл ажиллагаатай хуваарийн дагуу танилцаж байна.
20 хоногийн өмнө 50 жилийн түүхтэй дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнд ажилласан. Хэдхэн жилийн өмнө 70 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан ч өнөөдөр 5-6 хүнтэй л үлджээ.
Түүхий нүүрс түлэхийн хориглосон шийдвэрийн улмаас халаалтын асуудлаа шийдвэрлэх боломжгүй болсон, туршилт судалгааны ажлууд шил шилээ даран бүтэлгүйтсэн гээд бэрхшээл олныг тоочиж байв.
Харин эхний уулзалтын дараа БШУ-ны сайд кабинетийн бусад гишүүддээ санал тавьснаар Эрчим хүчний сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтаар энэ хүрээлэнд дахин ажиллав. Яамд хамтарсан байдлаар хүрээлэнгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг ярилцлаа. ДТҮЭХ-ээс ч хамтран ажиллах боломжуудынхаа талаар танилцуулав.
БОАЖЯ-тай хамтрах тухайд ...
ЭХЯ- тай хамтрах тухайд ...
УУХҮЯ-тай хамтрах тухайд...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Л.Энх-Амгалан сайдад баярлалаа,ш/у-ны байгууллагууд маань санаа оноогоо хуваалцаад амьдралд хэрэгжүүлээд явбал улс орон маань дорхноо л сэргээд ирнэ дээ,зөв удирдлаагаар хангаж төрөөс дэмжээд өгвөл ч манай эрдэмтэд мундаг чадвартай шүү дээ, улстөржилгүй гэгээлэг сайхан мэдээлэл хүргэсэнд талархлаа,
Иймэрхүү хог үйдвэрлэж төсвийн мөнгө цуслаад байж байдаг хүрээлэн нэртэй луйварчдыг хаах хэрэгтэй. Улсаас мөнгө зарцуулах ямар ч шаардлагагүй шүү дэ. Үнэхээр сайн бүтээл зохиосон эрдэмтдийг хувийн хэвшлийнхэн хамтраад туршаад үйлдвэрлэлд оруулах бүрэн боломжтой. Дуртай хамтарч ажиллана.