МУИС физикийн ангиа хааж байгаа гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдаад буй.
Тэгвэл тус мэдээлэл нь худал буюу Монгол Улсын их сургууль Физикийн ангийн хөтөлбөрийг хаагаагүй, хаахгүй гэдгийг тус сургуулийн хэвлэлийн ажилтан Г.Билгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Мөн тэрбээр "Харин ч бүр энэ жил физик зэрэг байгалийн ухааны салбарт элсэн орсон хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байсан нь 100 хувь болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл үнэгүй сурна гэсэн үг. Нэгдүгээр курсдээ сайн сурвал буюу дүн нь 3.2 голчоос дээш бол жил бүр 100% төлбөрөө чөлөөлүүлэх боломжтой" хэмээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.