"КОВИД-19 ба тайлбарлаж боломжгүй биеийн зовуурь шаналгаа" сэдвээр Анагаах ухааны магистр, сэтгэцийн ахлах зэргийн эмч, СЭМҮТ-ийн Сэтгэл засал эмчилгээний багийн ахлагч Э.Мөнх дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цар тахал нь хүчтэй стресст хамаарах бөгөөд хувь хүний сэтгэлзүйн онцлог, стрессийн хүч, үргэлжлэх хугацаанаас хамааран сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг үүсгэж болно.
Коронавирус нь хүчтэй стрессийн нөлөө үзүүлж байна. Тайлбарлаж боломгүй зовиур шаналгаанууд 6 сараас дээш үргэлжилдэг. Тухайлбал, шээсний ялгаралт өөрчлөгдөх, толгой өвдөх, ачаалал аваагүй байхад зүрх дэлсэх, дотор муухайрах зэрэг олон зовиур илэрдэг. Нойронд хямарч байдаг. Айдас бий болж, хэт их цочромтгой болдог. Үзлэг шинжилгээгээр илрэхгүй боловч хувь хүний биед бодитойгоор илэрч байдаг. Тиймээс оношоо тодорхой болтол эмнэлгээр явж цаг мөнгө үрдэг.
Ийм нөхцөлд эмнэлгийн байгууллагаас оношлох гэхээр онош тодорхойлогддоггүй болохоор хүмүүс итгэдэггүй. Итгэхгүйгээс болж илүү олон эмчид үзүүлээд үр дүнгүй байна гэж үзээд бөө, ламд үзүүлж цаг алдан, ашиггүй зардал гаргадаг. Мөн сэтгэцийн эмчид хандахаас эмээдэг бөгөөд үргэлж анхаарлын төвд байхыг хичээдэг болчихдог. Тайлбарлаж боломгүй зовиур шаналгааны үед тухайн хувь хүн өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй. Амь насанд аюулгүй учраас тайван байх хэрэгтэйг өөртөө сануулж, бүр болохгүй тохиолдол эмчид хандах нь зүйтэй" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ковид авсан эмнэлэгийн ажилтан байнаа одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа гараад ажилаа хийж болох уу сэтгэл санаа тайван бус нойронд хөнгөн ядаж хамт олны дунд ажилаа хийж байвал миний хувьд сэтгэл санаа гайгүй болох байх гэж бодож байна зөвөлгөө өгөөч
Ажлаа хийвэл хамаагүй дээр байх болно. Харин одоо юунаас ч битгий айгаарай.Тэгвэл өөрт чинь их амар байх болно.
Би энгийн хүний хувьд л ингэж бодож байна
noirond muu bolood bnaa yahuu