СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-25

Долоо хоногт улсын хэмжээнд 8488 хүн халдвар авч, нас баралт 34-өөр нэмэгдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.04.25-ны 11.00 цагийн байдлаар ЭМЯ-наас танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр сүүлийн долоо хоногийн халдварын тархалт болон нас баралтын тойм мэдээллийг хүргэлээ.

Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 1212.5 халдвар шинээр нэмж бүртгэгдсэн байна. Тухайлбал, даваа гаригт 889, мягмар гаригт 1311, лхагва гаригт 1169, пүрэв гаригт 1328, баасан гаригт 1328, бямба гаригт 1263, ням гаригт 1264 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Харин нийслэл Улаанбаатар хотод сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 1091.7 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

Тэгвэл орон нутагт сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 119.5 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн долоо хоногт өдөр бүр нас баралт гарч, нийт 34 хүн нас барсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.