СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-25

LIVE: Сүүлийн 24 цагт 1264 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 000 сорьц шинжилснээс 1264 хүнд халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 1127 нь Улаанбаатар хотод, 137 нь орон нутагт бүртгэгджээ. . Энэ нь Монгол Улсын нийт хүн амын нэг хувь буюу 100 хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг. 

Улаанбаатар -1,127
Завхан-29
Дархан-Уул -24
Орхон -9
Хэнтий -1
Сэлэнгэ -5
Төв -40
Чойр-1
Дундговь -4
Дорнод -5
Увс-1
Ховд -12
Архангай -8
Өвөрхангай -3 

Сүүлийн 24 цагт 658 хүн эдгэрч гарсан. Нийт 15402 хүн эдгэрсэн байна.  4757 эмнэлэгт эмчлэгдэж байна. Харин 8154 хүн гэрээр хяналтад байгаа.  Тандалт судалгаа үргэлжилж байгаа гэрээр эмчлэх үү, эмнэлэгт хэвтэх үү гэдэг нь шийдэгдээгүй 2000 гаруй хүн байна. Дөрвөн хүн нас барлаа. Тодруулбал, 70 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй коронавирусийн халдварын улмаас харамсалтайгаар нас барсан. 


Сүүлийн 7 хоногт 8000 гаруй тохиолдол гарч,  нас  баралт өдөр бүр бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт дархлаажуулалт 2-р тунд 64397 хүн хамрагдсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.