СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-25

Ковидыг уламжлалт аргаар эмчлэх зөвлөмж

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Дархлаа сайтай, элдэв хууч өвчингүй хүнийг ковид хөнгөн өвчлүүлж байгаа. Үүнээс гадна ковид туссан өвчтөнүүдийн дархлааг сайжруулах, эдгэсний дараа ужиг хууч үлдэхээс сэргийлэх зорилгоор манай улс ковидтой хүнд, хүндэвтэр өвчтөнүүддээ ч уламжлалт эм, засал хэрэглэж байна.

. Бие зарайх, бага зэрэг халуурах, бие болон толгой өвсөн үед доорх аргыг хэрэглээрэй. Үүнд:

  • Норов-7, Лидэр-7, Мана-4 тангийн аль нэгийг өглөө болон орой тус бүр 1 граммыг 250 мл усанд хийж, зөөлөн галаар буцалгаж, халуун бүлээнээр нь ууна.
  • Зөгийн балтай ус, буцалгасан ус, ширгээсэн ус, аарц, чацарганы шүүс, үзэмний шүүсийг халуун бүлээнээр өдөрт 8-12 аягыг ууна.
  • Бантан, гурилтай шөл, ясны шөл, битүү шөл зэрэг шингэц сайтай, биеийг тэгшитгэх хоол иднэ.
  • Хонь үхрийн махны шөлөнд сармис, цагаан гаа хийж ууна.
  • Бүх төрлийн цайг халуун бүлээнээр нь оочиж ууна.

Идэж болохгүй хоол хүнс

  • Халуун ногоотой, шарсан, хуурсан хоол
  • Шорвог, исгэлэн, чихэрлэг хоол, унд
  • Даршилсан ногоо, лаазалсан хүнс
  • Архи, согтууруулах ундаа
  • Гахай, тахианы мах,
  • Далайн гаралтай бүтээгдэхүүн

Хийж болохгүй зүйл

  • Хөлөрсөн үедээ салхинд цохиулах
  • Хүйтэн салхи, жаварт жиндэх, цохиулах
  • Даарах
  • Нойр дутуу явах
  • Хүйтэн усанд орох
  • Их өлсөх, цангах
  • Ядартлаа ажиллах.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.3

Dr

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.