СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-24

Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.

Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга . Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээний ажлын хүрээнд дөрвөн төрлийн ажил хийж байна. Үүний нэг нь Туул голын эрэг дагуух цэвэрлэгээ. Захирагчийн ажлын алба, Иргэдийн бүлгийн 50 гаруй ажилтан, “Өнөр бүл” хүүхдийн төвийн 40 гаруй хүн хамтран Туул гол дагуух цэвэрлэгээг хийлээ.

Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа. Нийт долоон машин ариутгал, халдваргүйтгэл хийж байгаагаас өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэл хийж байна. Гуравдугаарт, автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компанийн долоон бригад хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна” гэлээ.

. Тэд жил бүр 2-3 удаа Туул гол дагуух эргийг цэвэрлэдэг байна. Мөн тус төвийн ажилтнууд сайн дураараа мөнгө цуглуулж, нэг сая гаруй төгрөгөөр ариутгалын бодис худалдаж авсан гэдгээ хэлж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.