Нийслэлийн хэмжээнд өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний 18:00 цагийн байдлаар Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 55383 иргэнийг хамруулаад байна. Дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 20 цэгт вакцины нэгдүгээр тунг 5160, хоёрдугаар тунг 50223 хүнд хийлээ.
Юун түрүүнд коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунг тарих ёстой ба үүний дараа 18-аас дээш насныхныг нэгдүгээр тунд үргэлжлүүлэн хамруулна гэж ЭМЯ-аас мэдээлсэн. Иргэд, олон нийт вакцины хоёр дахь тунг хийх хугацаа алдлаа хэмээн яарч сандарч, урт дараалал үүсгэлгүй тайван байхыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.