Монгол улс БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс 900,000 тун Вероселл вакциныг худалдаж авахаар болсон бөгөөд үүний гурав дахь татан авалтын 300.000 тун өнөөдөр 14:41 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардаж байна.
“Ковид-19” цар тахлын эсрэг вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтэнд улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг бүрдүүлсэн.
Засгийн газар Ковакс хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн ээлжинд татан авах вакцины яриа, хэлцлүүд үргэлжлэн хийгдэж байна.
Вероселл вакцины 2 дахь тунг найман долоо хоног буюу 56 хоногийн дотор тариулах шаардлагатай гэж заасан байдаг тул та бүхэн яарч бөөгнөрөл үүсгэлгүй аймаг, дүүрэг тус бүрийн зохион байгуулж буй хуваарийн дагуу хамрагдахыг хүсье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.