Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан.
Ослын голомтод ажиллаж байгаа эрэн хайх багийнхан 22-ны пүрэв гарагт усанд осолдсон гурван иргэний цогцсыг олж гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
Тэгвэл өчигдөр өдөр 14:12 цагт осолдсон газраас зүүн урагш 53 км-т “Цацын булан” гүүрний доод талаас Улаанбаатарын хотын Хан-Уул дүүргийн харъяат иргэн У 38 настай, эмэгтэйн цогцсыг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.