СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-24

Тусгай үүргийн хоёр нислэгээр 239 иргэн эх орондоо ирлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой 19:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 142  иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”,  “ИБИС” зочид буудлууд, “Алтернатив” эмнэлэгт тусгаарлажээ.

Түүнчлэн Алма Ата-Улаанбаатар чиглэлийн онгоц баасан гарагийн 22:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирлээ. Эдгээр иргэдийг “Амар”, Топаз” зочид буудлуудад тусгаарласан талаар УОК-ын шуурхай штабаас мэдэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.