Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хориог 14 хоног сунгах шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан "Нийслэл хотод тогтоосон хатуу хөл хориог сунгаж байгааг мэдэгдэж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар нэмэгдсээр байна. Түүнээс гадна коронавирусийн халдварын мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Хөл хорио тогтоогоогүй бол өдөрт 3,000-4,000 хүн халдвар авах байсан. Тэгэхээр хөл хорионы үр дүн тодорхой хэмжээгээр гарч байна.
Манай вирус судлаач эмч нар Япон улсад 20 орчим сорьцод судалгаа хийж байна. Эдгээрт мутацид орсон хувилбар илрээгүй. Гэхдээ цаг хугацаа хэмнэх зорилгоор PCR-т суурилан мутацид орсон хувилбарыг илрүүлэх шинжилгээг хийж үзлээ. Энэ шинжилгээнд 33 сорьцыг хамруулахад Туркээс ирсэн Англиас гаралтай коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн иргэд ирээд ХӨСҮТ-д 10-аад хоног эмчлүүлж байна. Мөн иргэдийн дундаас хоёр иргэний шинжилгээнд мутацилагдсан вирус урьдчилсан байдлаар илэрлээ. Бусад хүнд нийтлэг хэлбэр илэрсэн.
Өнөөдрийн байдлаар өргөн хүрээнд тархсан гэж хэлэх үндэслэлгүй бөгөөд геномын шинжилгээ хийж байж баталгаажуулна. Британи хувилбар нь хэдийгээр тархалтын хурд их, хүндрэх нь хурдан байдаг ч хийх эмчилгээ, баримтлах дэглэм ялгаагүй. Тиймээс халдварын дэглэмээ сайн баривал энэ вирусээс сэргийлэх бүрэн боломжтой" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дарваанууд ганц хүний төлөө улсыг сүйрүүлхийг чинь үзлээ огцороод далд орцгоогооч