СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сураггүй алга болсон Индонезийн шумбагч хөлгийн хайгуулд АНУ нэгдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Индонезийн 53 далайчинтай шумбагч хөлөг сураггүй алга болсон бөгөөд хайгуулын ажилд АНУ нэгдлээ. АНУ-ын нисэх хүчин агаарын хайгуулын онгоцоо илгээжээ. .

KRI Nanggala 402 шумбагч лхагва гарагт Бали арлын эргийн ойролцоо сургуулилалт хийж байгаад сураггүй алга болсон. Санамсаргүй байдлаар алга болсон шумбагчийн байршлыг тогтоох ажил нэн даруй эхэлсэн боловч одоог хүртэл ямар нэг сураг гараагүй байна. Хөлгийн шатахуун агуулах хэсэгт гэмтэл гарснаар газрын тосонд гулгаж замаа алдсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.

. Уг дохио KRI Nanggala 402 шумбагчаас ирж байж болзошгүй гэж таамаглаж байгаа тул хайгуулын багийг илгээгээд байна.

Аврагчдад маргааш буюу бямба гарагийн шөнө 03 цаг хүртэл хугацаа үлдсэн гэж Индонезийн армийн төлөөлөгч Ачмад Риад мэдэгдлээ. Хайгуулын ажилд байлдааны зориулалттай зургаан хөлөг онгоц, нисдэг тэрэг, 400 гаруй хүн оролцож байна. Индонезийн хөрш Сингапур, Малайз улсууд хөлөг онгоцуудаа аврах ажиллагаанд илгээсэн ба Австрали, Франц, Герман улсууд дэмжлэг үзүүлж байна. Сураггүй болсон хөлөг дээр байгаа далайчдын ар гэрийнхэн хайгуулын явцыг тэсэн ядан хүлээж, эсэн мэнд олдоосой хэмээн залбирсаар байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zzochin
3 жилийн өмнө
64.119.26.46

Oldoosoi

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.