Эверестийн ууланд авирч байсан нэгэн уулчин коронавирусийн халдвар авсан болох нь батлагдсанаар цар тахал дэлхийн хамгийн өндөр оргилд хүрэв.
Үүнээс өмнө Эверест уул нь нэг жилийн турш уулчдад хаалттай байсан бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө хүмүүс дахин авирч эхлээд байсан юм.
Норвегийн уулчин Эрлэнд Несс цар тахлаар өвчлөн, найман өдөр эмнэлэгт тусгаарлагдан, эмчлүүлсэн байна. Түүний багийн шерпа уулын хөтөч мөн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл байгаа юм.
Эрлэнд Несс хаанаас халдвар авснаа мэдэхгүй байгаа ч Непалын Хумбугийн хөндийн дагуух цайны газруудын нэгээр орохдоо халдвар авсан байж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Тэрээр одоо бүрэн эдгэрээд байгаа бөгөөд ойролцоох хотод байрлаж байгаа гэнэ.
Цар тахлын улмаас уулчдыг нэвтрүүлэхгүй байсан Эверестийн оргил эргэн нээгдсэнээр дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун уулчин ирж, энэ хаврын улиралд авиралт хийхээр оролдох төлөвтэй байгаа билээ. Гэвч энэхүү халдварын дэгдэлт нь Эверестийн оргилоор дамжуулан олсон орлогоос ихээхэн хамаардаг Непал улсад хүчтэй цохилт болж байгаа юм. Тус улс нь жил бүр Эверестэд авирах зөвшөөрөл олгож, 4 сая ам.доллар олдог байна.
Эх сурвалж: BBC