Хатуу хөл хорионы үед иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа талаар БЗД-ийн 9 дүгээр хорооны дэлгүүрүүдээс тодрууллаа.
Гэр хороолол дунд байрладаг нэгэн дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зээлээр авдаг байна. Улсаас энэ удаагийн хөл хорионы үеэр 300 мянган төгрөг өгсөн нь иргэдийн амьжиргаанд маш их дэмжлэг болсныг дурдсан юм. Гэсэн хэдий ч дэлгүүрээс зээл авах иргэдийн тоо буураагүй гэдгийг дурдлаа.
БЗД-т байрлах бас нэгэн дэлгүүрээр орсон юм. Тухайн дэлгүүрийн хувьд өмнөх хөл хорионы үеэр хэрэгтэй хүнд нь өөрийн худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээс илүүчилж өгөх ширээ гаргаж, иргэдийн санал сэтгэгдлийн дэвтрийг хөтөлж байжээ. Гэхдээ энэ удаагийн хөл хорионы үеэр улсаас иргэн бүрд 300 мянган төгрөг өгсөн учраас энэ удаагийн тусламжийн ширээгээ ажиллуулаагүй гэсэн юм.
Дэлгүүрийн эзэн “Гэвч дэлгүүрээр орж байгаа иргэдийн хувьд дандаа хямд зүйлс худалдан авч байна. Өдрийн орлогоор амьдардаг хүмүүст хөл хорио гэдэг бол хоол ундгүй болгодог өдрүүд. Энэ хүмүүс чинь урьд нь өдөртөө зах гараад бага ч болов мөнгөтэй ирээд идэж, уух зүйлсээ авдаг байсан бол өнөөдрийн хувьд тийм боломж байхгүй байна.
Өнөөдөр гэхэд шинэ өрийн дэвтэр нээхэд 20 гаруй хүн зээл авлаа. 300 мянган төгрөг их дэмжлэг болж байгаа ч зарим иргэдийн хувьд өнөөдрийг хүртэл мөнгөө аваагүй олон айлууд орж ирж, зээл авч байна шүү дээ.
Хатуухан хэлэхэд хөл хорио тогтоосноор гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдрал хэцүүднэ нь. Тэгэхээр хүмүүсийн амьдралын хэрэглээний асуудлыг шийдээд хөл хорио тогтоож болж байна. Нэг бол хөл хорио тогтоогоод хэрэггүй.
Мах авч байгаа хүн алга. Нохойн хоолоор амьдарч байгаа иргэд байна. Мах худалдаж авч хүчирхдэггүй тул цэвэрхэн цувдайг угаагаад жижиглээд машиндаад хоол ундаа залгаж байгаа айл өрхүүд байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнгө өг л дөө новш нуудаа, бидэнд ноогдох баялгаас хулгайлсан, бидний амьдралын боломжийг хулгайлсан новшнуудаас хурааж аваад бидэнд тараа
Архиа бага ууцгаа. Хүнсээ авч ид