СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн хурандаа Л.Мандах: “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” бакалаврын сургалтын хөтөлбөрийн эмэгтэй элсэгч бүртгэхгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Дотоод хэргийн их сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын 14 хөтөлбөрт элсэгчдээ бүртгэж эхлээд байна. “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” бакалаврын сургалтын хөтөлбөрийн талаар Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Л.Мандахаас тодрууллаа.

-Дотоодын цэргийн албаны тэнхимийн үндсэн чиг үүрэг, онцлогийн талаар мэдээллээр эхлэе?

-Манай тэнхим “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, албаны тактик-тусгай бэлтгэл, Дотоодын цэрэг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх үндсэн чиг үүрэгтэй. Мөн “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Мөрдөх алба-эрх зүй”, “Шүүхийн шинжилгээ-эрх зүй” зэрэг бакалаврын сургалтын хөтөлбөрт тусгагдсан “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл”, “Тактик, тусгай бэлтгэл”, “Албаны байр зүй” зэрэг хичээл сургалтыг зохион байгуулдаг.
, дотоодын цэргийн алба-ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, сонсогчдыг чадваржуулах сургалт, танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг дотоодын цэргийн анги, салбарыг түшиглэн явуулах чиглэлээр Дотоодын цэргийн штабтай хамтран ажилладаг.

-“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцахаар бүртгүүлж байгаа иргэддээ хөтөлбөрийнхөө талаар товч танилцуулна уу?

-“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” сургалтын хөтөлбөрийн хувьд дотоодын цэрэгт хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх цогц чадамж бүхий офицер алба хаагчийг бэлтгэхэд чиглэдэг.
“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” хөтөлбөрийг төгсөгч нь дэслэгч цолтой, дотоодын цэргийн анги, салбарт харуулын дарга, эргүүлийн офицер, салааны захирагчийн албан тушаалд шууд томилогдон ажилладаг тул улсын онц чухал обьектыг хамгаалах үндсэн чиг үүргийн зэрэгцээ нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг тусгай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байхын зэрэгцээ цэргийн эрдэмд шамдан суралцах явдлыг зорилго болгодог юм. Ийм учраас сургалтын хөтөлбөрийн агуулгад дээд боловсролын суурь хичээлүүдээс гадна аюулгүй байдал судлалын, эрх зүйн, цагдаа судлалын болон цэргийн ухааны суурь хичээлүүд, дотоодын цэргийн албаны мэргэжлийн хичээлүүдийг судлахаар тусгасан байдаг.
. Элсэлт “Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу зохион байгуулагдана.

Энэ журамд заасан эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил, ярилцлагад тэнцсэн, ял шийтгүүлж байгаагүй, 17-25 хүртэлх насны, эрэгтэй элсэгч байна. .

-Энэ хөтөлбөрт элсэхийг хүсэгч ямар шалгуур, шаардлагыг хангасан байх ёстой вэ? Элсэлтийн шалгалт хэрхэн зохион байгуулагдах вэ?

-“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” хөтөлбөрийг сонгон цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын суурь нийгмийн тухай мэдлэг, хавсрага бусад хичээлийн онооны нийлбэрээр эрэмбэлж жагсаана. Энэ жагсаалтын эхний 35-д багтсан иргэд нэмэлт шалгалтад орох эрхтэй юм. Нэмэлт шалгалт, сорилд тэнцсэн, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн тангараг өргөсөн 25 элсэгчийг элсүүлэн суралцуулна. Энэ талаар элсэлтийн шалгалтын журмын тавдугаар зүйлд тодорхой заасан байгаа.
. Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 500 , элсэлтийн ерөнхий шалгалтын аль нэг хичээлээр 480 онооноос доошгүй оноо авсан байх шаардлагатай. Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ зарлагдсан хөтөлбөрүүдээс зөвхөн нэг хөтөлбөрийг л сонгон бүртгүүлэх учраас мэргэжил сонголтоо хариуцлагатай хийх үүднээс 1000-1500 үгтэй эсээ бичиж цахимаар хавсарган ирүүлнэ.

-“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” хөтөлбөрийг сонгон суралцахын давуу тал нь юу вэ?

-Дотоодын цэрэг нь 1922 оноос Тусгай салаа, 1924 оноос Тусгай суман, 1929 оноос штаб, Тусгай дивиз, 1936 оноос штаб, тусгай хороо болон өргөжиж, 1936 оноос Дотоод явдлын яамны харъяанд, 1959 оноос Нийгмийг аюулаас хамгаалах газрын Хилийн ба дотоодын цэргийг удирдах газрын бүрэлдэхүүнд, 1990 оноос Цагдаагийн ерөнхий газрын харъяанд үйл ажиллагаа явуулж ирсэн, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй, төрийн цэргийн байгууллага юм.
Энэ байгууллага нь тайван цагт Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох болон хуулиар тогтоосон бусад чиг үүргийг бие даан хэрэгжүүлж, дайны байдал зарламагц зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.
“Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” сургалтын хөтөлбөрийг сонгон суралцсанаар төрийн тусгай алба болох дотоодын цэргийн мэргэжил эзэмшиж, аюулгүй байдлын бакалавр зэрэгтэй төгсөх тул Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.5-д зааснаар сургалтын зардлыг төр хариуцаж, офицерийн албанд шууд томилдог.

Мөн сонсогчоор суралцсан хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулж, цэргийн алба хаасанд тооцдог зэрэг олон давуу талуудыг дурьдаж болно. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Дотоодын цэргийн албаны бахархалт үйлсийг залгамжлан.
Та бүхэн элсэлтийн шалгалтын үйл явцын талаар Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn, дотоодын цэргийн алба, үйл ажиллагааны талаар Дотоодын цэргийн штабын internal-troops.police.gov.mn цахим хаягаар тус тус мэдээлэл авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.