Технологийн дэвшлийг ашиглан олон улсын банк, сейфийг дээрэмддэг үйлдэл та бидний сайн мэдэх Холливудын кинонд нийтлэг гардаг. Тэгвэл АНУ-ын Холбооны эрх баригчид Нью-Йоркийн гурван эрэгтэйг кинонд гардагтай ижил аргаар мөнгө угааж, банк дээрэмдсэн хэргээр мягмар гарагт баривчлан саатуулсан байна. Эдгээр гурван эрэгтэй 2015-2019 оны хооронд олон улсын банкны сүлжээнээс 30 сая гаруй ам.доллар дээрэмджээ.
Вол Күпер, Алекс Левайн, Гэрри Смит нар өндөр технологийн хүчин чадалтай бичил дуран ашиглан, олон улсын банкуудын сейфийг онгойлгож дээрэм хийсэн байна. Холбогдох албаны хүмүүс хэргийг шалгахад дээрэмчдийн ухсан сейфүүдийн хамгаалалт сул байсныг илрүүлжээ. Тоногдсон банкууд ихэвчлэн зүүн Европт байрлалтай байсныг тогтоосон байна.
Тодруулбал Орос, Украйн, Умард Македониа, Молдав, Латви, Узбекстан, Азербайжан, Франц улсуудад ихэвчлэн уг дээрмийн хэрэг үйлдэгджээ.
Дээрэмчид бичил камер ашиглан сейфний түгжээ хэрхэн ажилладаг болохыг зураг авч мэдсэнийхээ дараа цоожинд нь тохирох түлхүүрүүдийг дуурайлган хийж онгойлгодог байжээ. Сейфэн дотор хадгалагдаж байгаа бэлэн мөнгөнөөс гадна алтан гулдмай, үнэт эдлэл, бусад эд зүйлсийг авдаг байна. Хэрэв тэднийг шүүхээс гэм буруутайг нь эцэслэн тогтоовол 20 хүртэл жилийн хорих ял оноох ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.