ОХУ Крым болон Украйны хилийн ойролцоох бүс нутагт цэргээ төвлөрүүлж байгааг барууны орнууд хурцаар шүүмжлэн буруутгаад байсан. Үүний хариуд ОХУ-ын Батлан хамгаалахаас цэргүүдээ эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ талаар тайлбарлахдаа халдан түрэмгийлэх ажиллагаанд бэлдэж байна гэсэн айдас түгшүүр гарах болсон тул дээрх бүс нутгаас цэргүүдээ татахаар болсон гэжээ.
Оросын Засгийн газар цэргийн дадлага сургуулилалт хийж байна гэсэн тайлбар өгсөн боловч олон нийтийн цахим сүлжээнд өнгөрсөн сард Оросын армийн танк, хүнд зэвсэгт техник, байлдааны онгоцууд, ойрын зайн баллистик пуужингууд Украйны хилээс 300 км орчимд байрласан зураг, бичлэг цацагдсан юм.
Энэ нь ОХУ 2014 онд Крымыг хүчээр нэгтгэсэн явдлаас хойш Украйны хилийн ойролцоо хамгийн их цэргийн хүч төвлөрүүлсэн үйлдэл боллоо хэмээн зэмлэн буруутгажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.