УИХ дахь АН-ын бүлэг АНУ-ын DCI лобби бүлэгтэй хамтран ажиллах 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан асуудлаар МАН-ын бүлгийн гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-“Монголын АН-ын нэрийн өмнөөс Монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжих” гэсэн агуулгатай, маш ойлгомжгүй гэрээ байгуулсан талаар ForeignLobby.com сайт мэдээллээ.
АНУ-д гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол бүртгүүлдэг хуультай. Ингэхдээ гэрээгээ хавсаргадаг. АНУ-ын Хуульзүйн яам, Үндэсний аюулгүй бадйлын газар, Сөрөх тагнуулын хэлтэс дэх вэб сайт дээр тавигддаг. Ц.Туваан гишүүн мэдэхгүй, ийм гэрээ зураагүй гэж мэдэгдсэн. Тэгвэл Ц.Тувааны нэрийн өмнөөс хэн гарын үсэг зурав гэдэг нь ойлгомжгүй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Энэ сайт нь маш олон хууль бус, лобби хийсэн Засгийн газрын байгууллага, хувь иргэдийг илчилдэг байгууллага. Авлигын сүлжээтэй холбоотой улстөрийн албан хаагчид, америкийн лобби компаниудыг хөлсөлж, тухайн хэрэг дээр хуульзүйн болон бусад дэмжлэг авах тухай мэдээллийг гаргаж тавьдаг юм байна. Тухайлбал, 2021 оны хоёрдугаар сарын 1-нд “Монголын улс төр, уул урхайтай холбоотой асуудлаар лобби бүлэг хөлсөллөө” гэж УИХ-ын гишүүн асан Ч.Сайханбилэгийн хөлсөлсөн лобби гэрээг сайтдаа нийтэлсэн байна. Мөн, Мьяанмарын цэргийнхнийг хөлсөлсөн гэрээг хүртэл илчилжээ.
Харин АН-тай байгуулсан гэрээг харахаар улстөрийн зорилготой гэдэг нь харагдана. Тэр байтугай хэвлэл мэдээллийн 100 мянган ам.доллараас дээш зардал гаргавал гурав хоногийн дотор шилжүүлэх ёстой гэх мэт зүйл, заалт тусгасан байна.
Монгол Улсын улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулинд гадны байгууллагаас мөнгө, санхүүжилт авахыг хориглодог. Мөн намын санхүүжилт ил, тод байх ёстой. Гэтэл Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж асар их хэмжээний гэрээ байгуулжээ. Энэ нь тархи угаах үйл ажиллагаанд зориулагдах нь гэж бид харж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “мэдэхгүй” гэх тайлбар өгсөн ч энэ гэрээ нь албан ёсны сайтад байна. Улстөрийн намуудад зөвлөгөө өгч, сонгуульд идэвхтэй оролцдог, хамгийн сайн тархи угаалт хийдэг компаниудын нэгтэй гэрээ байгуулж, хамтран ажиллах гэж байгаа нь Монгол Улсын ардчилалд асар сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа болно. Монголын ардчиллыг хамгаалахын тулд АНУ-ын улсын хамгийн том лобби компаниудын нэг орж ирнэ гэдгийг зөршөөрч, гэрээ байгуулна гэдэг том асуудал. Үндэсний аюулгүй байдал, дархлаатай холбоотой асуудал.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Танай МАН ыхан ч гэсэн хулгай шаагаад , худал бураад л , луйвар хийгээд явдаг шүү дее Цар тахал дэгдэж эхлэхэд түүнд зориулсан тусламж , хандивын мөнгө хаашаа орсоныг тайлагнаж ард олонд таниул Малаа