СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д таван монгол иргэн гудамжинд зодолдон, баривчлагджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгост оршин суудаг таван монгол иргэн өнгөрсөн сард гудамжинд бүлэглэн зодоон хийсэн бөгөөд тэдний хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн болохыг орон нутгийн цагдаа нар энэ сарын 22-ны өдөр мэдээлжээ.

Хэргийг тодруулбал, Монгол Улсын таван иргэн өнгөрөгч 3 дугаар сарын 7-ны өдрийн 20:40 цагийн орчимд Сөүл хотын Улжиро сага метроны буудлын ойролцоо бүлэглэн зодолдсон байна.

Энэ үеэр "Б" нь "А"-гийн автомашиныг өшиглөсөн бөгөөд машины урд талын шил хагарсан аж. Сөүлийн цагдаагийн газраас эдгээр таван иргэнийг эд хөрөнгийн хохирол учруулж, бүлэглэн танхайрсан хэргээр ялласан байна.

Түүнчлэн тус таван хүний нэг нь хууль бус оршин суугч болох нь тогтоогдсон бөгөөд албаныхан түүнийг Сөүлийн Янгчон дүүргийн Цагаачлалын албанд хүлээлгэн өгчээ.

Холбогдох цагдаагийн байгууллагын төлөөлөгч "Хоёр тал хоорондоо тохиролцсон. Гэхдээ тэднийг Хүчирхийллийн тухай хуулийн дагуу яллан, хэргийг прокурорт шилжүүлсэн" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: edaily.co.kr

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.