СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-23

ХАА-н тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлж, НӨАТ-аас чөлөөлөхөөр боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлж, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг баталлаа. 

Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлгчдийг дэмжих зорилгоор уг хуулийг баталж байгаа юм.

Ингэснээр шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болж байна. 

Ийнхүү дээрх хоёр хууль батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдэж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.