СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-23

Б.Буянтогтох: Халдвар тархсанаас хойш 2-4 долоо хоногийн дараа нас баралт, хүндрэл гарч ирдэг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нас баралт, хүндрэл нь халдвар тархсанаас 2-4 долоо хоногийн дараа гарч ирдэг гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөдрийн нас баралтууд дээр дурдсан хугацааны өмнө халдвар тархсантай холбоотой гэсэн үг. . Гэрийн нас баралтын тохиолдлууд дээр анализ хийгээд үзэхээр шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмнэлгийн байгууллагад хожуу хандсан зүйл ажиглагдаж байна. 

Халдвар тархчихсан одоогийн нөхцөлд амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд КОВИД-19-ийн талаар бодох хэрэгтэй. Ингээд эрүүл мэндийн байгууллагад хандаарай. 

. Бусад шинж тэмдэг нь томуу, томуу төст өвчний ерөнхий шинж тэмдэгтэй адил.
Бүх шатны эрүүл мэндийн байгууллага КОВИД-19 халдварын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Эрүүл мэндийн систем бүхэлдээ нас баралт, хүндрэлээс сэргийлэх чиглэлд анхааран ажиллаж байна. 

Иргэн та өөртөө болон гэр бүлийн гишүүддээ анхаарал халамж тавьж, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэгтээ хандахыг уриалж байна.

Манай улс нийт бүртгэгсэн тохиолдлын тоогоор дэлхийн 200 гаруй орноос 170-д орж байгаа бол нас баралтаараа 130-д орж байна. Дэлхий дахинд нас баралтын түвшин 2.2 хувь байгаа бол манай улсад 0.22 хувьтай байгаа. Гэхдээ халдварын тархалт сүүлийн саруудад нэмэгдсэнтэй холбоотойгоор ирэх саруудад нас баралт илүү нэмэгдэх эрсдэл бий" гэдгийг хэллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.