Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгч байгааг шууд дамжуулж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр "Монгол ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж ирснийг, явуулж байгааг надаас өмнө зарим иргэн, улс төрийн нам Улсын дээд шүүхэд мэдэгдэж, тараах шийдвэр гаргахыг удаа дараа хүсэж байжээ. Гэвч Улсын дээд шүүх нотлогдохгүй байна гэх үндэслэлээр тухай бүр нь буцаасан байна.
Өнөөдөр, төрийн эрх мэдлийг булааж, эзэрхийлсэн Монгол ардын намыг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг илэрхий зөрчсөн, зүй бус үйл ажиллагаа явуулж байгааг нотлох чадамж хэнд байна вэ?
Ийм бурангуй нөхцөл байдалд Монголын ард түмнийг, Үндсэн хуулийг хэн хамгаалах вэ?
Эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хэн хангаж өгөх вэ?
Энэ бол Монголын нийт ард түмнээс мандат авч сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах үүрэгтний хувьд надад оноогдож буй түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн хэмээн мэдэгдсэн билээ.
Захирамжийг ЕТГ-ын дарга Ө.Шижир гардуулахаар ирлээ.
ЕТГ-ын дарга Ө.Шижир:
-Захирамжаа Монгол улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр хүргэж өгнө гэсэн мэдээлэл гарсны дараа "шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэлээ" гэдэг мэдээлэл гарсан. Энэ бол нөлөөлөх гэсэн үйлдэл биш, захиргааны үйл явц гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. 200 гаруй хуудас баримт өргөн барина. Цар тахлын нөхцөл байдал сайжрахаар Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж тайлбар хийнэ. Удахгүй ЕТГ-ын вэб сайтад баримтуудыг байршуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Khurdan barimtuudaa bairshuul tegekhgui bol man arga saam khiikh ni khiigeed bgaa shuu
Бүх намуудыг тараагаад шинэчлэсэн бүртгэл явуулахдаа хуучин хулгайч нарыг оруулахгүйгээр хууль тогтоомжоо чангалж байгаад шинэ намуудыг бүртгэн авч сонгууль явуулая
тэр дотор нь өөрийнх нь торолуудын 190 хуудас материал бий
dainii hajuugaar dajin gegcheer ene neg ym boliosoi.neg udaa songogdson bol ih ym bish.