СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чех улс ОХУ-ын Элчин сайдын яамны 63 ажилтныг албадан гаргана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Чехийн Засгийн газар Прага дахь ОХУ-ын Элчин сайдын яамны 63 ажилтныг албадан гаргах шийдвэр гаргасан болохыг тус улсын Гадаад хэргийн сайд Якуб Кулханек мэдэгджээ.

Тэрээр "ОХУ-ын Элчин сайдын яамны 63 ажилтан Чех улсаас гэр бүлийн гишүүдийн хамт явах болно. ОХУ тэднийг ирэх 5 дугаар сарын сүүл гэхэд татан авсан байх ёстой" хэмээн тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр энэхүү арга хэмжээ нь Прага дахь Оросын Элчин сайдын яамны ажилтнуудын тоог Москва дахь Чехийн дипломат ажилтнуудын тоотой дүйцүүлж байгаа хэрэг аж.

Харин Оросын Гадаад хэргийн яамнаас хоёр улсын хоорондох энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахаа илэрхийлээд байна.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.