УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явууллаа.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжлээ.
УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.