Эхийнхээ амь насыг хороож, цогцсыг нь тасдан хувааж, идсэн хэмээн буруутгагдаж байгаа Испанийн иргэний шүүх хурал үргэлжилж байна.
66 настай эмэгтэйн найз түүнд ихээхэн санаа зовж байна хэмээн цагдаагийн газарт мэдэгдсэний дараа төрсөн хүү нь болох Альберто Санчез Гомезыг 2019 онд баривчлан саатуулжээ. Цагдаа нар эмэгтэйн гэрээс хаа сайгүй жижиглэж тараасан цогцосны хэсгүүдийг олсон байна. Тухайн үед 26 настай байсан эрэгтэй цогцосны зарим хэсгийг гялгар уутанд хийж тавьсан байжээ. Мөн зарим хэсгээр нь хоол хийж, үлдсэн хэсгээр нь нохойгоо хооллож байсан ул мөр олдсон байна.
Шүүх хурлын үеэр Гомез ээжийнхээ цогцсыг хэсэгчлэн хувааж, идсэнээ огт санахгүй байна гэж хэлжээ. Тэрээр баривчлагдах үедээ мансууруулах бодист донтсон, биеэ хянах чадваргүй өвчтэй байсан гэж мэдээлжээ.
Гэмт этгээд урьд өмнө ээжийнхээ эсрэг хүч хэрэглэсэн хэргээр цагдаад баригдаж байсан бөгөөд тэнсэн харгалзах ялтай байсан байна. Шүүх хуралдаан ирэх өдрүүдэд шийдвэрээ танилцуулна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэнд хэрэгтэй гэж ийм мэдээ тавьдаг байна аа.