Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс хөл хориог 14 хоног үргэлжлүүлэх нь зүйтэй гэх саналыг УОК-т хүргүүлэхээр болсон. Одоогоор УОК-оос ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Тэгвэл цаашид хөл хориог үргэлжлүүлэх хэрэгтэй эсэхэд иргэдээс байр суурийг нь сонслоо.
Иргэдийн зарим хэсэг нь хөл хориог үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь халдвар өдөрт хаанаас гарч байгаа нь мэдэгдэхгүй тархаж байгаа энэ үед халдварыг хумихын тулд хөл хориог үргэлжлүүлсэн нь дээр гэх хүмүүс байна.
Гэхдээ энэ удаагийн хөл хорио маш сул байгааг ч иргэд шүүмжилж байсан юм. Иргэд үүрэг хариуцлагагүй, ухамсаргүй дээрээс нь холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа энэ үед хөл хориог сунгаад хэрэггүй гэж үзэх хүмүүс ч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хорио хорь харин хорьж байх хугацаандаа хүмүүсийг нэрсээр нь дуудаж вакциныг нь хийе
аав ээж ах дүү үр хүүхдээ алдахаас өмнө хорьсон дээр хэнийг ч ялгахгүй шүү монгол оронд хангадаж үхнэ гэж байхгүй
Хөл хориог дахин сунгахаар бол бүр хатуу хөл хорих хэрэгтэй захуудыг бүү ажиллуул дэлгүүрээ цөөл
Хөл хорио тогтоовол шууд 14 хоног О зогсолт хийх хэрэгтэй. Амьдралд нийцсэн уялдаа холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй