СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Ковид-19 | 2021-04-22

LIVE: Иргэд вакцины 2-р тунгаа хийлгэхээр яаравчлан урт дараалал үүсгэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад хийж байгаа. 

Гэвч өнөөдөр өглөө вакцины хоёр дахь тунд хамрагдах гэсэн иргэд 11 дүгээр сургуулийн гадна олноороо цугларч, урт цуваа үүсгэлээ. Иргэдийн хэлж буйгаар зарим мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр.

Хатуу хөл хорионы үед иргэдийн бөөгнөрөл үүснэ гэх шалтгаанаар вакцинжуулалтыг зогсоож буйг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн бөгөөд иргэдийг гэр гэртээ байх, шаардлагатай тохиолдолд гарах бол амны хаалтаа зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг зөвлөсөөр байгаа.

Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Хишигжаргал:  Уг цэгт 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулж байна. Манай энэ цэгт харьяалал харгалзахгүй ахмадуудад вакцины 2 дахь тунг хийж байна. БНХАУ-ын вероселл вакцин хийж байгаа.. Өнөөдөр 500 иргэнд вакцин хийх тул дугаар аваагүй иргэд маргааш ирж болно гэсэн юм. 

Вакцинжуулалтад хамрагдахаар ирсэн иргэн "Өглөөнөөс хойш дугаарлаж байна. Вакцины хоёр дахь тунг хийх мессеж өмнө нь ирсэн. Өнөөдөр мессеж ирээгүй ч хоёр дахь тун хийж байгаа талаар мэдээлэл гарсан тул өчигдөр ирж дугаарласан. Өнөөдөр мөн өглөө ирсэн. Зохион байгуулалт сайн байна. Харин иргэд өмнүүр дайрах зэрэг ухамсаргүй үйлдэл гаргаж байна" гэлээ. 

Вакцинжуулалтад орохоор дугаарлаж буй иргэн "Би өглөө 03:00 цагт ирсэн. Одоо л вакцинаа хийлгэхээр дотор ороод зогсож байна. Ахмад настангуудыг дүүрэг бүрт вакцинд хамруулахгүй болохоор нэг цэгт олон хүн бөөгнөрөл үүсгэж байна" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.