Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын талаарх мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1328 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 26692 боллоо. Мөн хугацаанд 426 эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13772 боллоо.
Мөн хугацаанд ковидын улмаас таван хүн нас барж, нас барсан хүний тоо 61 болсон харамсалтай мэдээ байна.
Ковид-19-өөс шалтгаалсан нас баралтын тухайд
Мөн коронавирусийн халдвартай, тархиндаа гэмтэлтэй байсан 49 настай эрэгтэй 04.19-нд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад өөд болжээ.
Сүүлд бүртгэгдсэн халдварын 1325 нь дотоодод, гурван тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Мөн 80 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдийн байдлаар хяналтад байгаа хүн 8929 тохиолдол байна. Үүнээс эмнэлэгт 3789 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 5140 иргэн байна.