СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн 90 настай чинээлэг эмэгтэйн 32 сая ам.долларыг залилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Хонконгийн баячуудын хороололд гэр бүлээсээ тусдаа, ганцаараа амьдардаг 90 настай эмэгтэй луйварчдад 250 сая хонконг доллар буюу 32 сая ам.доллараа залилуулсан хэрэг гарчээ. Өндөр настай чинээлэг эмэгтэйг залилсан этгээдүүд өөрсдийгөө эх газрын Хятадын хууль хүчний байгууллагын ажилтнууд хэмээн итгүүлсэн байна.

Хамгийн анх 2020 оны наймдугаар сард БНХАУ-ын хууль хяналтын байгууллагыг төлөөлсөн мэхлэгчид эмэгтэй рүү залган, түүний нэрийг ашиглан гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар дуулгажээ. Үүгээр зогсохгүй биечлэн гэрт нь ирж уулзахдаа зөвхөн тэдэнтэй холбогдож болох гар утас үлдээсэн байна. .

Улмаар цагдаа нар гуравдугаар сарын 25-ны өдөр 19 настай эрэгтэйг уг хэрэгт холбогдуулан баривчлан саатуулсан байна. Тэрээр батлан даалтад суллагдсан бөгөөд шүүх хурал нь энэ сарын сүүлээр болохоор товлогджээ. Хэрэгт холбогдолтой байж болох бусад хүмүүсийг нэмж баривчилж магадгүй гэдгийг цагдаа нар мэдэгдсэн юм.

2020 онд 65 настай хонконг эмэгтэйг эх газрын Хятадад мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон хэмээн хуурч есөн сая ам.долларыг нь залилсан хэрэг гарч байжээ. Уг хэрэгт гурван эрэгтэйг холбогдуулан баривчилсан байдаг. Мөн 2019 онд 85 настай эрэгтэй хуурамч алтны хэрэгт 73 сая ам.доллараа алдаж байжээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.