СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЧУУЛГАН: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг 16:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.22/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна  

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гараг /2021.04.16/-т хуралдаж "Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтийг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцүүлж,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”, гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм. 

Сурталчилгаа
  • 2021-04-22 12:20

    Цэцийн дүгнэлттэй холбогдуулан АН-ын бүлэг 16:00 цаг хүртэл завсарлага авав

    ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёр цаг орчим хэлэлцэж, гишүүд үг хэлсний дараагаар УИХ дахь АН-ын бүлэг үдээс хойш хүртэл завсарлага авах хүсэлт гаргалаа. УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгээс гаргасан саналыг дэмжиж үдээс хойш 16:00 цаг хүртэл завсарлага өглөө.

    2021-04-22 12:00

    ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үгс

    Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурь, илэрхийлснийг хүргэе.

     Ж.Батсуурь: Энэ цэц чинь УИХ-ын дор, эрх баригч намын дор орчихсон, сургуулилттай ноход болчихсон байна

    ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаанд Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Д.Солонго гэх гурван гишүүн орсон. Гэтэл яагаад энд Ц.Нанзаддорж хасагдаад Д.Солонго, Д.Одбаяр хоёр ороод ирэв?  Д.Одбаяр саяхан дэлхий нийтэд шившиг болсон. Та нар хийе гэснээ хийдэг, хийдэггүйгээ хийдэггүй. Та нарын хийж байгаа үйлдэл чинь улс төрийн зорилготой байна.

    ҮХЦ бол Үндсэн хууль зөрчигдсөн тохиолдолд л маргаан үүсгэж, шийдвэрлэх ёстой. Түүнээс биш хууль тогтоох байгууллагад хичээл зааж, "хуулиа өөрчил" гэж шахдаг байгууллага биш шүү дээ. Цэцийн дээр юун хөх тэнгэр. Энэ цэц чинь УИХ-ын дор, эрх баригч намын дор орчихсон, сургуулилттай ноход болчихсон байна шүү дээ. Энэ асуудлуудад туршлагатай парламентч Н.Энхболд хариулт өгөх байх. Яагаад хугацаа нь дууссан Д.Солонго, яагаад ёсзүйгүй Одбаяр орж ирж байгаа юм?

    УИХ-ын гишүүн Н.Энхболд: 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Дунд суудлын хуралдаан зарлагдсан. Би УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр суусан. Бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг хэлэх боломжгүй гэсэн. Бид тарсан. 15:00 цагаас дахиад хурал зарлагдсан. Ц.Нанзадорж гишүүн өөрийн хүсэлтээр татгалзсан юм билээ. Бид хэн орж, хэн гарсныг зохицуулах боломжгүй. Цэцийн гишүний бүрэн эрхийн тухай зохицуулалт бий шүү дээ. Шинээр томлогдсон гишүүн тангараг өргөснөөр өмнөх гишүүний бүрэн эрх дуусгавар болно.

    Н.Алтанхуяг: МАН ХҮН-аар ҮХЦ-д өргөдөл өгүүлсэн байна

    Хэд хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нам нэр дэвшүүлэх эрхтэй. Гэтэл МАН бүгдээр нь тоглож байна. АН-ыг л гэхэд УБЕГ-ын байгууллагаараа дамжуулж самруулаад өөх ч биш булчирхай ч биш болгож байна. Энэ нь АН-аас танай У.Хүрэлсүхтэй чинь өрсөлдөж чадахуйц хүмүүс олон байгаа учир энэ намыг будлиулж байна.  

    Эндээс би нэг дүгнэлт хийж байна. МАН намуудын дээр гарчээ.Та 62 ч биш. Танай Удирдах зөвлөл бүх зүйлийг шийддэг болжээ. Танай Удирдах зөвлөл нэг өдөр хуралдаад Загсийн газраа огцруулаад л... Нэг ёсондоо танай нам төрийн дээр гарчээ. Мөн МАН цэцийн дээр бас гарчээ. Та нар их олон юмны дээр гарчээ. Их өндрөөс унавал толгой чинь хөдөлнө дөө.

    Бид ҮХЦ-ийн дүгнэлтээ л яримаар байна. Хууль дагах тухай л яримаар байна. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, дүгнэлт гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг маш тодорхой зааж өгсөн. 32-р зүйл дээр, "50 наснаас дээш, сүүлийн таван жилийн турш байнга эх орондоо оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгоно" гэж бий. Энд нэг л удаа ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн утга бий. Гэтэл Ерөнхийлөгчийн тухай хуулинд энэ заалтыг явцууруулж, орхигдуулж, урд өмнө нь ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахиж нэр дэвших боломжтой мэтээр оруулсан нь энэ хуулийн ажлын хэсгийнхний буруу гэж бодож байна. Сүүлийн үед цэцийн дүгнэлтэд нөлөөлөх гэсэн, улстөржүүлсэн хандлага гарч байгаа нь үнэхээр харамсалтай байна.

    Д.Цогтбаатар: Үндсэн хуулийн цэг, таслал бүрийг бид дагаж мөрдөх ёстой

    Үндсэн хууль бол тэнгэрийн цааз гэдгийг бидэнд сануулж байна. Харин сонгуулийн жил хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг зүйл яригдаж байна. Энэ зөв. Тийм ч учир ийм шийдвэр гарч байгаа юм. Яагаад гэвэл цэг таслал битгий хэл сонгуультай холбогдсон нэг заалтыг нь тойрч гарах гээд бүтэлгүйтэж байна. Тэр үед гаргах ёстой байсан шийдвэрийг тухайн үедээ гаргаагүй учир одоо шүүхийн шийдвэр гаргаж байгаа юм.

    Халтмаагийн Баттулга, Ухнаагийн Хүрэлсүх нарыг хайр сэтгэлийн холбоотой байх тэр үед нь бид ҮХЦ-д хандсан шүү. Та нар бүгд зориудаар нэг заалтыг орхигдуулсан. Монгол Улсын 50 нас хүрсэн иргэн, сүүлийн таван жил нутагтаа амьдарсан байна. Уугуул иргэн байна. Зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно. Хоёрхон өөрчлөлт оруулсан. 45 насыг 50 нас болгосноор 100 мянган залуу эрхээ хасуулсан. Бид энийг л гаргаж тавьсан. 

    АН-д Х.Баттулгаас өөр зоригтой, чадалтай хүн байхгүй юм уу. Байхгүй бол манай дэвшигчийг дэмжээч ээ. Бид зөв, ёсзүйтэй, У.Хүрэлсүхтэй тэнцэхүйц магадгүй илүү гарахуйц тийм хүнийг дэвшүүлнэ. Бид МАН-тай нийлж ҮХЦ-д хандаагүй. 

  • 2021-04-22 12:00

    2021-04-22 12:20

    Цэцийн дүгнэлттэй холбогдуулан АН-ын бүлэг 16:00 цаг хүртэл завсарлага авав

    ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёр цаг орчим хэлэлцэж, гишүүд үг хэлсний дараагаар УИХ дахь АН-ын бүлэг үдээс хойш хүртэл завсарлага авах хүсэлт гаргалаа. УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгээс гаргасан саналыг дэмжиж үдээс хойш 16:00 цаг хүртэл завсарлага өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.