СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын Элчин сайдыг хороохыг завджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Пакистаны Куэтта хотод байдаг тансаг зэрэглэлийн зочид буудлыг дэлбэлж, багадаа дөрвөн хүний амийг хороож, 12 хүн гэмтэж шархаджээ. Уг халдлагыг Талибаны зэвсэгт бүлгийн амиа золиослогч үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Зэвсэгт этгээдүүд Пакистан дахь БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хороох зорилготой байжээ.

Хятадын элчин сайд Нонг Ронг нь Куэтта хот дахь Серена зочид буудлын автомашины зогсоол дээр үйлдсэн халдлагын гол бай байжээ. Тэрээр Афганистаны хилийн ойролцоох Балочистан мужийн нийслэл Куэтта хотод айлчлаад пүрэв гарагт буцах ёстой байсан ба халдлага гарах үед зочид буудалд байгаагүй тул эсэн мэнд өнгөрсөн гэж мэдээлжээ.

. Серена зочид буудал нь Засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд, эрх баригчид ихэвчлэн байрладаг газар юм.

Пакистаны Дотоод хэргийн сайд Шейх Рашид Ахмадын хэлснээр автомашин дүүрэн тэсрэх бодисыг дэлбэлсэн байна. Энэ үйлдэл нь яах аргагүй террорист халдлага мөн гэжээ.

Хоёр жилийн өмнө Балочистаны Гвадар зочид буудалд БНХАУ-ын хөрөнгө оруулсан боомтын төслийн ажилчид салан тусгаарлагчдын халдлагад өртсөн. Салан тусгаарлагчид Пакистаны Засгийн газар болон БНХАУ-ын Балочистаны байгалийн хий, ашигт малталын баялаг, стратегийн ач холбогдолтой газрыг цөлмөж нутгийн иргэдэд маш бага ашиг хүртээж байгаад эсэргүүцэл үзүүлсэн юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.