Иргэдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Ковид-19-ийн халдвараар нас барсан иргэний ар гэрийнхэнтэй ярилцлаа.
Одоогийн байдлаар манай улсад Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 60 дөхөөд байгаа юм. Цар тахлын нөхцөл байдал хүндэрч нас баралт өдөр бүр бүртгэгдсээр байна. Халдвартай нь батлагдсан иргэд гэрээр эмчлэгдэж байгаад өвчин нь хүндэрч эмнэлэгт очих эсвэл эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол ихэссээр байгаа юм.
Харин суурь өвчтэй иргэдийн хувьд бие нь муудаж, үхэл амьдралын зааг дээр эмнэлгийн тусламж эрэн очсон ч коронавирусийн шинжилгээнийхээ хариуг хүлээсээр цаг алдаж байна. Улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрэгтэй цагтаа авч чадалгүй нас барах тохиолдол ийнхүү гарсаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.