СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-04-22

Астразеника вакцины ээлжит 50,400 тунг хүлээн авлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс Астразеника вакцины ээлжит 50,400 тунг өчигдөр /2021.04.22/ хүлээн авчээ.

Вакцин тээвэрлэсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд газардлаа. Ингэснээр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурав дахь ээлжийн вакциныг хүлээж аваад байгаа нь энэ юм.

Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас "ВероСелл" вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас "Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан.

Энэ дагуу БНХАУ-ын Синофарм компаниас Вероселл вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолжээ. 

 Манай улс одоогоор "АстраЗенека", "Синофарм” компанийн "ВероСелл", мөн "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн нийт 800 мянга 140 тун вакцин хүлээн аваад байгаа юм. 

-БНЭУ-ын Засгийн газраас  "АстраЗенека" вакцины 150 мянган тун/Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар /

-Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын "ВероСелл" вакцины 300 мянган тун /Хоёрдугаар сарын 22-ны өдөр /

-Арилжааны шугамаар ОХУ-аас  "Спутник V" вакцины 10 мянган тун /Хоёрдугаар сарын 27-ны өдөр/

-Олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар  “AstraZeneca” вакцины 14.400 тун /Гуравдугаар сарын 12-ны өдөр/

-КОВАКС хөдөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун /Гуравдугаар сарын 24-ний өдөр/

- "ВероСелл" вакцины 300 мянган тунг/ Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр/ арилжааны шугамаар тус тус хүлээн аваад байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.