Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар иргэн Ц /15 настай, эрэгтэй/ 04.18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд 04.21-ний өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:55 цагт иргэн Ц /15 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайтай модон дотроос /өөрийгөө боомилж нас барсан байдалтай/ олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Эцэг эхчүүдийн хувьд, өсвөр насны хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах, тэдний үзэл бодол, хүсэл сонирхлыг анхааралтай сонсох, санааг нь зовоосон ямар нэгэн асуудал байгаа эсэхийг сайтар анзаарах нь чухал юм. Сургуулиа солих, шилжилтийн нас зэрэг амьдралд тохиолдох өөрчлөлтийн үед та хүүхдийнхээ эрүүл мэнд, сайн сайханд хэрхэн онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг энэхүү явдал анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.