СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрхи Дорнодын орнууд цаазын ялыг хамгийн их гүйцэтгэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Эмнести Интернэйшнл олон улсын хүний эрхийн байгууллага 2020 онд цаазын ял хамгийн их гүйцэтгэсэн улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтын эхний таван байрын дөрөвт нь Ойрхи Дорнодын улс орнууд багтсан байна.

Дэлхийн даяар өнгөрөгч 2020 онд нийт 483 удаа цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Эдгээрийн 88 хувь нь Иран, Египет, Ирак болон Саудын Араб улсуудад бүртгэгдсэн байна.

Олон улсын хүний эрхийн байгууллагын зүгээс дээрх улс орнуудыг коронавируст цар тахалтай тэмцэж буй хүнд нөхцөлд ч хатуу ширүүн цаазын ялыг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгааг шүүмжлэн буруутгажээ.

. Мөн урьд өмнөх жилүүдтэй адил БНХАУ уг жагсаалтад багтаагүй гэдгийг онцолжээ. Үнэн хэрэгтээ Хятадад жил бүр олон мянган иргэнд цаазын ял гүйцэтгэж, амь насыг нь хороодог боловч албан ёсны тоо баримтыг чандлан нууцалдаг.

Саудын Араб, Ирак улсуудад цаазын ял 85 болон 50 хувиар буурсан байгаа ч Египет улсад эсрэгээрээ 300 хувиар нэмэгдсэнээр 2020 онд 107 хүн цаазаар авчээ. Эдгээр яллагдагчдын 23 нь улс төрийн шинжтэй гэмт хэрэгт холбогдон цаазын ял сонссон гэж Эмнести Интернэйшнл үзжээ. Мөн Иран улсад хамгийн олон буюу 250 орчим хүнийг цаазаар авсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.