СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-21

Шүлснээс коронавирус илрүүлэх арван мянган оношлуурыг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг 3-р сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн билээ. Эрүүл мэндийн яамны захиалсан 10 мянган оношлуурыг хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах сайн бүтээл болсон гэдгийг онцолсон юм. .

Монгол улсын засгийн газрын захиалгаар АШУҮИС-ийн Эрдэмтдийн бага энэхүү оношлуурыг хийж зах зээлд нэвтрүүлж байна.. Шинжилгээний хариу 90 минутын дараа гардаг гэдгээрээ давуу талтай юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар өнөөдрөөс ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС, СБДНЭ, болон УНТЭ, УХТЭ зэргийн лабораториудад уг оношлуурыг хувиарлах юм. Ийнхүү шүлснээс илрүүлэх шинжилгээ нь ийнхүү практикт нэвтэрч байна.Эрүүл мэндийн яамны удирдлагуудын зүгээс АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношлогооны төвийн хамт олонд баярласан талархаснаа илэрхийллээ. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.