Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хатуу хөл хорио гэж юу вэ?
-Халдварын тархалтын үе шатаас хамааран улс орнууд эмийн бус арга хэрэглэдэг. Үүний нэг нь хатуу хөл хорио тогтоох юм. Өвчлөл хүндэрч, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нөөц дутмаг үед энэ арга хэмжээг авдаг. Манай улс 2020 оноос хойш 4 удаа хөл хорио тогтоож байсан. Хамгийн сүүлд 4.10-наас эхэлж, 15 хоног хөл хорио тогтоосон.
Энэ удаагийн хөл хорионы үед иргэдийн эмийн сан, хүнсний дэлгүүр явах зэрэг хөдөлгөөн хасах утга руугаа орж буураагүй. Хөл хорионы дараа өвчлөл ихэсдэг дүр зураг харагдаж байгаа юм. Шинжилгээнд илрэх эерэг хувь 5 байсан бол сүүлийн долоо хоногт 9 хувь болсон. Өнгөрсөн жилийн эхний хөл хорионы үед хөдөлгөөн хасах үзүүлэлттэй байсан. Цагаан сарын үеийнх мөн хасах 40 хувьтай, одоогийн хөл хорионы хөдөлгөөн эерэг утгатай байна.
Хөл хориог энэ сарын 25-нд дуусгавал хэсэг хугацаанд өвчлөл буураад дахин өснө. Хэрвээ 28 хоног үргэлжлүүлвэл өвчлөл харьцангуй буурах үзүүлэлттэй байна.
Вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй зэргээр ямар ч арга хэмжээ авахгүй бол нэг өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэхээр байгаа юм. Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусмаа халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.
-Хөл хориог сунгасан ч хөдөлгөөн эерэг утгатай байвал тохиолдлын тоо буурах уу?
-Хөл хорионы үед хөдөлгөөн хасах утгатай байж өвчлөл буурч, үр дүн гарна. Тиймээс хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, хүмүүс хоорондоо аль болох уулзахгүй, гадуур гарахгүй байх хэрэгтэй.
-Астра Зенека вакцин ирсэн үү?
-Астра Зенека вакцины 50 мянга гаруй тун өнөөдөр ирнэ. Хоёр дахь тунг цагдаа, онцгой зэрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа ажилчдад хийнэ.
-ХӨСҮТ-ийн зүгээс хориог сунгах саналтай байгаа юу?
-Хөл хорионы дэглэм урт байх тусмаа үр дүнтэй. Хэрвээ энэ сарын 25-нд дуусгавал эрсдэл ихтэй. Харин 28 хоног болговол өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом буурна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
одооны энэ хөл.хорио бол утгаа алдаж бн тиимэас дахиад.хиих хөл хориог маш чанд.чанга хатуу хиих хэрэгтэй жижиг дунд.компани аж ахуйг зогсоо зөвшөөрөгдсөн салбарууд.танил талдаа тодорхойлолт хииж өгж хавтгайрж бгааг хаа
тэгээд вакцинаа хийгээч дээ, ярихаас өөр юу хийж байгаа юм бэ
hairan 14 honog ene hugatsaand baktsinaa hiisen bol.hatuu bish sul horio bolloo.gaduur duurdn huuhed.gudamaar boon zaluus alhaatai...yamaar ch yum be dee
Нээх мэддэг чаддаг хүмүүс ,
Хөл хориоо
Iim horio gej yu bhawdee 7n buudal hawid zugeerl naadam tsagaan sar shig bna