СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ амны хаалт коронавирусийг илрүүлж, устгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн нийтийг коронавируст цар тахал бүрхсэн энэ үед мэргэжилтнүүд амны хаалт зүүж, гараа ариутгахыг уриалж байгаа. Одоо хэрэглэж байгаа амны хаалт вирусээс биднийг хамгаалж, хаалт болох гол үүргийг гүйцэтгэж байна. Харин ойрын ирээдүйд эрдэмтдийн технологийн дэвшлийг ашиглан бүтээх цоо шинэ төрлийн амны хаалтууд вирусээс таныг хамгаалаад зогсохгүй коронавирусийг илрүүлж оношлох, цаашлаад устгах үүрэг гүйцэтгэдэг болно гэдгийг дуулгаж байна.

АНУ-ын Массачусетсын технологийн хүрээлэн, Жон Хопкинсын их сургууль, Хүнс болон эм бэлдмэлийн газрын эрдэмтэн судлаачид ирээдүйд хүн төрөлхтнийг халдварт цар тахлаас хамгаалах шинэ үеийн, олон үйлдэлтэй амны хаалт бүтээхээр ажиллаж байна. Тэдний судалгаа, туршилтын ажлын үр дүн удахгүй гарна гэж итгэж байна.

Материал судлаачид, химичид, биологичид, инженерүүд хамтран олон үйлдэлт амны хаалтыг галын шугаманд ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, алба хаагчдад төдийгүй энгийн ард иргэдэд зориулан бүтээхээр ажиллаж байна.

Жон Хопкинс Блүмбергийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Ана Рюль “илүү аюулгүй, хүрээлэн буй орчинд ээлтэй амны хаалт бүтээхийн тулд технологийн шинэчлэл, инновацийг эрэлхийлж байна” гэжээ. . Мөн N95 амны хаалттай адил өмсөхөд хялбар, зүүж байгаа хүний хамар, амыг дарахгүй, амьсгалахад саадгүй байх тал дээр судлаачид анхаарлаа хандуулж байгаа ажээ. Хэрэв удаан хугацаанд буюу дахин ашиглагдах боломжтой амны хаалт илүү олон болбол эмч, эмнэлгийн ажилтнууд, ард иргэдийн дунд амны хаалтын хомсдол үүсэх эрсдэл буурна гэж үзжээ.

Массачусетсын технологийн хүрээлэнгийн дэд профессор Жиованни Траверсо резинэн, нэвт харагддаг материалаар хийгдсэн амны хаалтын судалгааны багийг ахлан ажиллаж байна. Уг амны хаалт нь халдвар илэрсэн тохиолдолд өнгөө хувиргаж чаддаг байх юм.

Мөн Массачусетсын технологийн хүрээлэнгийн химийн инженерийн профессор Майклс Страно вирусийг устгаж чаддаг амны хаалт бүтээхээр ажиллаж байна. . Мөн профессор Страногийн төлөвлөж байгаагаар вирус устгагч амны хаалт 9 волтын зай хураагуураар ажиллах юм байна.

Эх сурвалж: The Wall Street Journal

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.