Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.21/ хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 15005 хүнээс шинжилгээ авахад, 1169 тохиолдол батлагдлаа. Нийт халдвар 25364 боллоо. Мөн 486 хүн эдгэрч гарсан. Ингэснээр нийт 13346 хүн эдгэрлээ. 71 настай эрэгтэй, 36 настай эрэгтэй, 93 настай эмэгтэй, 83 настай эмэгтэй, 65 настай эрэгтэй нас барлаа.
Хавсарсан суурь өвчтэй хүмүүс нас барах эрсдэлтэй байна. Нийт нас баралт 56 боллоо.
Дотоодод 1168 тохиолдол, нэг эмнэлгээс шалтгаалах халдвар бүртгэгдлээ. Нийт 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчид халдвар авчээ. Тохиолдлын тоог задалж үзвэл, 1039 тохиолдол Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 129 тохиолдол бүртгэгдлээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3658 хүн бий. Үүнээс:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.