Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өнгөрсөн сарын 31-нд ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, тэдний зургаагийнх нь гэм буруутай үйлдэл нотлогдсон гэж дүгнэсэн билээ.
Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарыг бусдад эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцсон юм. Тэднийг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж үзсэн билээ.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчдийн тогтоол албажиж, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч нарт нь очжээ. Үүнтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Тодруулбал, эл хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасныг үндэслэн ийнхүү дүгнэлт бичсэн аж.
Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн Улсын ерөнхий прокурорын дүгнэлтийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4-2-т заасан “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргана”, 41.4-3 дахь хэсэгт “Шүүх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан бол энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ”, 41.4-4.Шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, эсвэл прокурорт буцаах шийдвэр гаргана” хэмээн заасныг үндэслэн хариу гаргах юм. Ингэснээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, суллах, эсэхийг эцэслэхээр болж байна.
Үүнээс гадна талийгаач С.Зоригийн ах С.Баяраа, дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун нар мэдэгдэл гаргаж, “Хэргийг нууцаас гаргасан нь зөв, зүйтэй алхам, уг хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг” хэмээгээд буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хжзээ ч илэрхээргүй боллооо....
СОНГУУЛЬ БОЛГОНЫ ШОУ БХ БОЛНО ...ӨНӨӨДРИЙН ӨЛГИЙТЭЙ ХҮҮХЭД 40 ХҮРЭЭД ...Ч СОННУУЛИЙН ӨМНӨ ЯРЬЖ Л БН ДӨӨӨӨ..
ed nar bish ym bol jinhene aluurchiniig oloochee. bas zahialagchiig ni olood bariachee. ed nar uneheer gutgesen helmegdsen bol shuud sullaldaa. haashaa ym. gemgui huneer toglood amdraliin ni tam bolgoj huvirgachihaad.
Хэргийг хэрэгсэхгүй болсон учир сулалж байгаа гэвүү?Зоригийн хэрэгийг нууцаас гаргах уу??
Эрдэнэбат прокурорын хэлсэнчлэн хэрэг илэрсэн, захиалагчыг ялтангууд хэлэх цаг ирэхтэй зэрэгцэн мэдүүлэг өгүүлэхгүй хэргийг будилуулагчын үйлдэл гэж үнэн болтой. Чимгээ Содномдаржаа Амгаланбаатар нарыг хэрэгтэн мөн гэж 3 шатны шүүх эрүүдсэн асуудлаас ч өмнө хүлээчихсэн учраас алуурчид гэдгийг баталсанг үгүйсгэх нотлох хэрэгтэйн байна
Тэгээд энэ 2 хүний асуудлыг шийдвэрлэхийн тулд тийм их хугцаа ордог юм уу хөөрхийдөө энэ 2 хүн ар гэр үр хүүхдүүд хань ижил аав ээжүүд нь гарах байх гэж харуулдаад л бухын доотохийг харж үнэг турж үхнэ гэдгийн үлгэр юм шив дээ ард түмэн бид ч гэсэн 2 яс салаасай л гэж битүү горьдох юм даа
Энэ хэрэг хэзээ ч илрэхгүй. Илрүүлэхийг хүсэхгүй