СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-21

Бичлэг: Л.Баттөр: Хөл хориог ахиад 14 хоног сунгана гэж шууд ойлгож болохгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөрийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр “ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. 28 хоног хөл хорио тогтоох үндэслэл нь халдварт өвчний хоёр удаагийн нууц үе өнгөрөх хугацаа юм. Мөн өдөрт илэрдэг тохиолдол таван хоног тутамд огцом нэмэгдсэн.. Тархалтын оргил үеэс цааш 14-21 хоногийн дараа гол хүндрэлүүд гардаг. Эмнэлгийн ачаалал, нас баралт, хүнд өвчтөний тоо нэмэгдэнэ. Эдгээр хүчин зүйлийг үндэслэж шийдвэр гаргасан. Эдийн засгаа аварч үлдэх, ард иргэд, ААН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хөл хорионы хугацааг харгалзаж үзэн Засгийн газар 14 хоног байхаар шийдвэрлэсэн.

Гэхдээ бид нөхцөл байдлыг хараад, эхний долоо хоног өнгөрлөө.

Хоёр дахь долоо хоногт тохиолдлын тоо, нас баралт, эмнэлгийн байгууллагын хүрэлцээ, хангамж хэр байхыг хараад дараагийн саналуудаа УОК, Засгийн газарт хүргэх болно. Хөл хориог ахиад 14 хоног сунгана гэж шууд ойлгож болохгүй.

Бид нөхцөл байдалтай уялдуулан тодорхой саналуудыг гаргана. Вакцины хоёрдугаар тунг өнгөрсөн долоо хоногоос эхэлж, эмнэлгийн болон алба хаагчдыг хамруулж эхэлсэн. Бөөгнөрөл үүсгэхгүйгээр вакцинжуулалтыг хийхээр тодорхой шийдэл гарган ажиллах юм" хэмээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

gongor
3 жилийн өмнө
66.181.161.73

say teged hol horison ym bol hatuu hol horihgvi ysin shal demii 14honog horiod ajil tsag zav mongo vreed haychhiin ymr geechin hol horio in ve

нямдорж
3 жилийн өмнө
66.181.161.88

одооныхоос илүү чанга хатуу хориог 14 хоног тавь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.